“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ний хагас шигшээд өрсөлдөх багууд өнгөрсөн шөнө тодорлоо. Тодруулбал, Мароккогийн шигшээ баг Португалийн багийг 1:0-ээр хожиж, шөвгийн наймд үлдлээ. Харин Францын баг Английн багийг 2:1-ээр буулган авч, шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр эхний хагас шигшээд Хорват Аргентинтай 12 дугаар сарын 13-нд, хоёрдугаар хагас шигшээд Марокко Францтай 12 дугаар сарын 14-нд тоглоно.