Х.Нямбаатар: Прокурортой ял наймаалцдаг заалтыг хасуулахаар УИХ-д оруулсан ч унагасан. Тиймээс ЗГ хуулийн төслийг дахин өргөн мэдүүлнэ /ВИДЕО/

Х.Нямбаатар: Прокурортой ял наймаалцдаг заалтыг хасуулахаар УИХ-д оруулсан ч унагасан. Тиймээс ЗГ хуулийн төслийг дахин өргөн мэдүүлнэ /ВИДЕО/

"Нүүрсний" гэх хэрэгт холбогдсон албан тушаалтнууд "Прокурортой ял тохиролцож", хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО:

Тэгвэл цаашид ч энэ мэт тохиолдол гарч, албан тушаалтнууд прокурортой ял тохиролцдог асуудал гарсаар байх уу гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр "Прокурортой ял наймаалцах, цаашлаад хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлдэг байдлыг Эрүүгийн хуулийн төслөөс хасахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Гэвч УИХ дээр гацаад байгаа" гэдгийг онцоллоо.

Энэ талаар Х.Нямбаатар "Өмнөх оны тавдугаар сард миний бие Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Уг хуульд хэргийг хялбаршуулах тухай ойлголтыг Эрүүгийн хуулиас хасах заалт орсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн тодорхой гэмт хэрэг дээр яллагдагч хэрэг, ял наймаалцах, цаашлаад хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлдэг байдлыг Эрүүгийн хуулийн төслөөс хасахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлаар ажлын хэсэг томилсон. УИХ дээр нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шийдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай төслийг унагаасан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг дахин өргөн мэдүүлнэ" гэлээ.  




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө