"Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд болно

"Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд болно

Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд Чингис хааны музейд болохоор товлогджээ.

2002 оноос эхэлсэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг анх Монгол Улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар хүртсэн бол энэ жил 20 дахь удаагаа болох гэж байгаа юм.