"Олон улсын буудлага спортын холбоо"-ны зөвлөлийн даргаар Монголын иргэн Д.Лхамсүрэн сонгогджээ

"Олон улсын буудлага спортын холбоо"-ны зөвлөлийн даргаар Монголын иргэн Д.Лхамсүрэн сонгогджээ

Олон улсын буудлага спортын холбоо /ОУБСХ/-ны 70 дахь удаагийн Их хурал Египетийн нийслэл Каир хотод болж тус холбооны салбар зөвлөлийн дарга нарыг сонгоход Д.Лхамсүрэн Таргет спринтийн зөвлөлийн даргаар сонгогджээ. Тодруулбал, тэрбээр буудлага спортын Ази тивийн хошой мөнгө, нэг хүрэл медальтай бөгөөд тус албан тушаалд томилогдсон анхны Монгол хүн болсон талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Мөн ОУБСХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Итали улсын иргэн Лучиано Росси 53 саналаар ялалт байгуулсан бол ерөнхий нарийн бичгийн даргаар Герман улсын иргэн Вилли Грилл томилогдсон байна.