ВИДЕО: Б.Батхишиг пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

ВИДЕО: Б.Батхишиг пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд болж байна. 

ВИДЕО:

Тус тэмцээнд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний ахмадын М-1 ангиллын эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд А.Цэдэнсодном шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол М-2 ангиллын 74 кг-ын жинд Х.Амарсанаа хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарав. Х.Амарсанаа энэ тэмцээний Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна.

Мөн залуучуудын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Батхишиг шахалтын төрөлд цээжнээс 75 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Б.Батхишигийн хувьд саяхан ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу: 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө