Энэ долоо хоногийн Даваа гарагт Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км авто замын нээлт болж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн сайд Л.Энх-Амгалан, Хотын дарга С.Амарсайхан гээд албаны дарга нар тууз хайчлан нээсэн. Мөн үүнтэй адил Замын цагдаагийн уулзвараас Home plaza хүртлэх гүүрийг сар гаруйн өмнө мөн л сүртэй гэгч нь дээрх дарга нар тууз хайчлан нээсэн. Тэгвэл энэ онд нээлтээ хийсэн Налайхын 20.9 км авто зам, Хөшигийн хөндий хүртлэх хурдны зам, Яармаг, Home plaza-ын гүүр зэргийг БНХАУ-ын тусламж болоон зээлээр хийж гүйцэтгэсэн байна.
НАЛАЙХ ХҮРТЛЭХ АВТО ЗАМЫГ БНХАУ-ЫН 36 САЯ АМ.ДОЛЛАРЫН
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км, 2 урсгалтай, 4 эгнээ бүхий авто замыг БНХАУ-ын Засгийн газрын 36 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барив.
ХӨШИГИЙН ХӨНДИЙ ХҮРТЛЭХ АВТО ЗАМЫГ БНХАУ-ЫН 140,3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР
Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэхонгоцны буудлыг холбосон автозамыг БНХАУ-ын Засгийн газрын 140,3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьжээ.
Замын Цагдаагийн уулзвараас Home plaza хүртлэх дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрнийг БНХАУ-ын Засгийн газрын 42.38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьжээ. Тус зээлийн хүүд өдөрт 30 сая төгрөг төлж байгаа гэсэн албан бус мэдээлэл бий.
-ЯАРМАГИЙН ГҮҮР БНХАУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР-
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” ажлыг БНХАУ-ын хөнгөлөлтт эзээлээр барьжээ.Шинэгүүрнь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй
-HOME PLAZA-ЫН ГҮҮР БНХАУ-ЫН ЗЭЭЛЭЭР-
Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан. Төслийн нийт төсөвтөртөг 42.38 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар толгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн.