Өнгөрөгч Ням гараг /2022.11.13/-т Туркийн Стамбул хотын төвд болсон дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан. Энэхүү дэлбэрэлтийг Туркийн хууль сахиулагчид “террорист халдлага” гэж зарласан.
Тэгвэл өнөөдөр /2022.11.16/ орой Стамбул хотын төвийн хэсэг болох Фатих дүүрэгт автомашинд суурилуулсан бөмбөг дэлбэрсэн хэрэг гарсан байна. Энэ талаар орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, “Фатих дүүрэгт автомашинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн. Одоогоор хохирогчдын мэдээллийг тодруулж байна. Автомашинаас гарсан галын дөл замын хажууд зогсож байсан дөрвөн автомашинд тархаж, дахин ашиглах боломжгүй болгосон. Одоо хэргийн газарт цагдаа нар ажиллаж, нарийн ширийн, нөхцөл байдлыг тодруулж байна” гэжээ.
Сануулахад, манай улсын иргэд Турк улс руу ихээр зорчих болсон. Иймд тус улсад зорчихдоо анхаарал, болгоомжтой байхыг сануулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.
İstanbul'un Fatih ilçesinde henüz bilinmeyen bir sebeple yanmaya başlayan otomobildeki alevler park halindeki araçlara sıçradı
— Habertürk (@Haberturk) November 15, 2022