Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, “мягмар гараг /2022.11.15/-т манай улсын газар нутгийг оносон пуужин нь Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн осол байж магадгүй” гэж мэдэгджээ.
Тэрээр, “Польш руу зориудаар халдлага үйлдсэн гэх ямар ч шинж тэмдэг байхгүй. Энэ нь Орост үйлдвэрлэсэн S-300 пуужин байсан байх магадлалтай. Одоогоор Оросын талаас харвасан пуужин гэдгийг нотлох баримт бидэнд байхгүй" гэж мэдэгджээ. Мөн тэрээр, “Энэ нь Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин байсан гэх "олон шинж тэмдэг" байгаа бөгөөд "харамсалтай нь Польшийн нутаг дэвсгэрт унасан" гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: CNN