Өнгөрөгч Ням гараг /2022.11.13/-т Туркийн нийслэл Стамбулд хотын жуулчны гудамжинд дэлбэрэлт болж зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан хэрэг гарсан.
Харин тус террорист халдлагад 46 хүнийг холбогдуулан баривчлаад байгаагийн дотор “тэсрэх төхөөрөмжтэй цүнх”-ээ орхиод дэлбэрэлт болсон газраас зугтаж буй эмэгтэйг баривчилсан гэж Туркийн дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн. Энэхүү Сири эмэгтэйг курдын дайчид бэлтгэсэн, тэрээр Афринаар дамжин Туркт ирж, захиалгаар үйл ажиллагаа явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр /2022.11.16/ Туркийн “TRT Haber” суваг тус алан хядагч эмэгтэй Стамбул хотын төвд тэсрэх бөмбөгтэй цүнхээ хэрхэн үлдээж байгааг харуулсан камерын бичлэгийг ил болгосон байна.
Эх сурвалж: Varlamov news
ВИДЕО: Стамбулын төвд "тэсрэх бөмбөгтэй цүнхээ хэрхэн үлдээж байгаа"-г харуулсан бичлэгийг ил болгожээ pic.twitter.com/T5dM5Ibjzd
— iSee.mn (@iSee_MN) November 16, 2022