Дэлхийн хүн ам ӨНӨӨДӨР албан ёсоор найман тэрбумд хүрлээ

Дэлхийн хүн ам ӨНӨӨДӨР албан ёсоор найман тэрбумд хүрлээ

Дэлхийн хүн ам өнөөдөр /2022.11.15/ албан ёсоор найман тэрбумд хүрлээ.

Countrymetrics.info порталын цахим тоолуурын мэдээллээр,  Дэлхийн хүн ам яг одоо 8 тэрбум 34 саяд хүрээд байна. Хүн амын тоолуурыг ЭНД ДАРЖ харна уу.

Найман тэрбум хүн амыг хүйсийн харьцааг хуваан үзвэл эрэгтэй 4 тэрбум 41 сая, эмэгтэйчүүд 3 тэрбум 968 сая болж байгаа юм.

Дэлхийн хүн амын өсөлт

  • 1 тэрбум - 1804 он
  • 2 тэрбум - 1927 он (123 жилийн дараа)
  • 3 тэрбум - 1960 он (33 жилийн дараа)
  • 4 тэрбум - 1974 он (14 жилийн дараа)
  • 5 тэрбум - 1987 он (13 жилийн дараа)
  • 6 тэрбум – 1999 оны 10-р сарын 12 (12 жилийн дараа)
  • 7 тэрбум – 2011 оны 10-р сарын 31 (12 жилийн дараа)
  • 2022 онд дэлхийн хүн ам өдөрт 270 769-аар нэмэгдэж ийнхүү найман тэрбум боллоо. 

Түүнчлэн дэлхийн хүн ам 7 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсөхөд 12 жил шаардлагатай байсан бол 9 тэрбум болоход 2037 он хүртэл 15 жил шаардлагатай. Учир нь  дэлхийн хүн амын нийт өсөлтийн хурд удааширна хэмээн судлаачид үзжээ.