Херсон хотыг чөлөөлснөөс хойш хэдхэн хоногийн дараа буюу өнөөдөр /2022.11.14/ Украины Ерөнхийлөгч В.Зеленский тус хотод айлчилжээ.
Тэрээр тус хотод цугларсан цэргүүдтэй ярилцаж, Украин "урагшилж” байгаа бөгөөд энх тайвныг тогтооход бэлэн байна гэжээ. Херсон хот нь эзлэгдсэн цорын ганц бүс нутгийн нийслэл гэдгээрээ онцлог юм.
Сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины Луганск, Донецк, Запорожжиа, Херсон мужуудыг Оросын бүрэлдэхүүнд нэгтгэх зарлигт гарын үсэг зурсан. Гэвч удалгүй Украин арми өмнөд хэсэгт ялалт байгуулж, Днепр мөрний дагуу Херсон хот руу урагшилж, Оросын цэргүүдийн эсрэг довтолж эхэлсэн. Ингээд удалгүй Оросын цэргүүд Херсон хотоос ухарч, Украины цэргүүд баасан гараг /2022.11.11/-т тус хотод нэвтэрсэн юм.
Official hoisting of the #Ukrainian flag in liberated #Kherson. pic.twitter.com/Z6mMaCNw8p
— NEXTA (@nexta_tv) November 14, 2022