ВИДЕО: "Зочид буудалд дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна" гэж С.Лавров ярилцлага өгчээ

ВИДЕО: "Зочид буудалд дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна" гэж С.Лавров ярилцлага өгчээ

Бали аралд ирсэн Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров зүрхний өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж Индонезийн засгийн газар болон эмнэлгийн ажилчид мэдэгдсэн. Харин түүнийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж мэдэгдээгүй юм. Тэгвэл Оросын ТАСС агентлагт С.Лавров ярилцлага өгөхдөө “зочид буудалд байж, дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байна” гэж мэдэгджээ. Тус агентлаг С.Лавровын сельфи зургийг нийтэлжээ. 

Эх сурвалж: Varlamov news