Энэ сарын 15-16 /2022.11.15-16/-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд “Их-20”-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус уулзалтад оролцохгүй бол түүнийг төлөөлж тус улсын Гадаад харилцааны сайд С.Лавров биечлэн оролцох юм.
Тэгвэл Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров Балид болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирснийхээ дараа эмнэлэгт хүргэсэн гэж Индонезийн эрх баригчид мэдэгджээ. Тодруулбал, Индонезийн засгийн газар болон эмнэлгийн гурван албан тушаалтан түүнийг арал дээр эмчлүүлж байгаа гэж мэдэгдсэн бол, тэдний нэг нь С.Лавров зүрхний өвчний улмаас эмчилгээ хийлгэж байгаа гэсэн байна
Харин Индонезийн албаны хүмүүс түүнийг мужийн нийслэл Денпасар хотын “Санглах” эмнэлэгт хүргэсэн гэж мэдэгдсэн ч эмнэлгийн зүгээс энэ талаар тайлбар хийгээгүй байна. Гэтэл ОХУ-ын Гадаад хэргийн яам түүнийг эмнэлэгт хэвтсэн гэх мэдээллийг няцааж, "хуурамч мэдээ" гэжээ.
Эх сурвалж: Bloomberg