Монголоос БНСУ-д нүүдэллэн очсон бүргэдэд өвлийн тусгай хоргодох газар байгуулж өгчээ.
Тодруулбал, Солонгосын Yonhap агентлагийн мэдээлснээр, тус улсын Кёнсаннам мужийн Госонд Монголын бүргэд нүүдэллэн очсон бөгөөд хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан жил бүр 2000 орчим бүргэд очдог гэсэн судалгаа гарсан байна. Тэдний талаас илүү хувь нь Госон, Кённам, Гимхэ, Геожэ, Хамьян зэрэг хотуудад өвөлждөг бөгөөд Монголын эд хүйтэн улирал дууссаны дараа гуравдугаар сард эх орон руугаа буцдаг аж.
Энэ талаар Солонгосын шувуу хамгаалах нийгэмлэгийн Госон-Гүн дэх салбарын ерөнхийлөгч Ким Дук Сон хэлэхдээ, “Хоёр жилийн өмнөөс “Бүргэдийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж олны анхаарлыг татаад байна” бөгөөд Госон-Гүнгийн аялал жуулчлалын газраас өвлийн улиралд гэр бүлээрээ бүргэдийг үзэж сонирхох ажлыг зохион байгуулж, хүүхдүүд ч тус төрлийн амьтантай танилцаж байгаадаа баяртай байгаа талаар дурдсан байна. Мөн тус улсын Засгийн газраас “Бүргэдийн хөтөлбөр”-т дэмжлэг үзүүлэх сүүлийн жил боловч ирэх жилээс тус хөтөлбөрийг Госонг-гун хотоос үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэжээ.