Туркийн Истанбул хотын “Истиклал” хэмээн жуулчид ихээр цуглардаг гудамжинд өчигдөр /2022.11.13/ болсон дэлбэрэлттэй холбогдуулан 46 хүнийг баривчлаад байгаа талаар Туркийн Дотоод хэргийн яамны тэргүүн мэдэгдлээ.
Энэхүү баривчлагдсан сэжигтнүүдийн дунд “тэсрэх төхөөрөмжтэй цүнхээ орхиод дэлбэрэлт болсон газраас зугтсан эмэгтэй” байгаа талаар TRT мэдээлжээ.
Туркийн Дотоод хэргийн яамны тэргүүн хэлэхдээ, уг халдлагын ард Сири дахь ПКК бүлэглэлийн дэмжигчид байгаа. Тэдэнд Сирийн Кобани хотоос тушаал ирсэн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь Сирийн Африн хотоос ирсэн эмэгтэй байсан” гэж мэдэгджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, 81 хүн шархадсан байна.
Эх сурвалж: Varlamov news
ВИДЕО: Тэсрэх төхөөрөмжтэй цүнхээ орхиод, дэлбэрэлт болсон газраас зугтсан эмэгтэй баривчилжээ pic.twitter.com/eK74rJPEsF
— iSee.mn (@iSee_MN) November 14, 2022