"Их 20"-ийн уулзалтад оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан, Хятадын дарга Ши Жиньпин нар Бали аралд хүрэлцэн иржээ

"Их 20"-ийн уулзалтад оролцохоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан, Хятадын дарга Ши Жиньпин нар Бали аралд хүрэлцэн иржээ

Энэ сарын 15-16 /2022.11.15-16/-ны өдрүүдэд Индонезийн Бали аралд “Их-20”-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно.

Энэ уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзах бол Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн цахимаар оролцох юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус уулзалтад оролцохгүй бол түүнийг төлөөлж тус улсын Гадаад харилцааны сайд С.Лавров биечлэн оролцоно гэж буй.

Тэгвэл “Их-20”-ийн  уулзалтад оролцохоор дэлхийн улс орны удирдагчид Бали арал дээр ирж эхлээд байгаа аж.  Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдан болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин эхнэрийн хамт хүрэлцэн ирээд байгаа ажээ.  

Эх сурвалж: BBC