Соёлын яам, Монголын Гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт” үзэсгэлэнд 20 гаруй гэрэл зурагчны урын сан дахь бүтээлээс Монголын Театрын музейд өнөөдөр /2022.11.14/-өөс эхлэн энэ сарын 19 хүртэл дэлгэгдлээ.
Хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөө, хүний хүчин зүйлээс үүдэлтэй байгалийн тэнцвэрт байдлыг гэрэл зурагчид байгалийн зургаар өгүүлжээ.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд зохион байгуулж буй үзэсгэлэнд Монгол орны цөлжилт, элсэн говь, хуурайшилт, цаг агаарын бэрхшээлийг даван туулж буй малчдын ахуй, хог хаягдал, ойн түймэр, бэлчээрийн доройтол, үер ус, байгалийн тэнцвэрт байдал, шар шороон шуургыг сонирхолтойгоор баримтжуулсан 50 гаруй бүтээлийг үзэгчдэд сонирхуулж байна.
ФОТО: