ФОТО: Хөвсгөлийн "Бусын тайга"-д тавьсан "Гэмшил" нэртэй бамбаруушийн дүрс хяналтын камерт бичигджээ

ФОТО: Хөвсгөлийн "Бусын тайга"-д тавьсан "Гэмшил" нэртэй бамбаруушийн дүрс хяналтын камерт бичигджээ

Хөвсгөлийн "Улаан тайга"-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, улмаар энэ оны тавдугаар сард /2022.05.29/ тэднийг байгальд нь тавьсан билээ. 

Бамбаруушуудыг хэрхэн аж төрж байгаа зэргийг камерын бичлэг, байршил тогтоогчоор хянаж байсан юм.

Тэгвэл байгаль хамгаалагчид Бусын тайгад очиж, камеруудаа шалгаж байршлыг өөрчилж отолтын жимийн байршлуудад тавиад иржээ. Энэ талаар Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх "Бидний тэжээсэн баавгайн бамбаруушийн нэг Гэмшлийн нуруугаа мааждаг бололтой модыг зун олоод камер тавьсан чинь яг санаагаар камерт оржээ. Их чухал газар байна. Энэ бол Баавгай, Гахай , анчин гурвын учрааны цэг юм" хэмээжээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.