ВИДЕО: Их тайгад тавьсан гурван бамбаруушийн нэг нь ичээгээ бэлдэж эхэлсэн бол хоёр нь ОХУ-ын хилд ойртсон байгаа нь тогтоогджээ

ВИДЕО: Их тайгад тавьсан гурван бамбаруушийн нэг нь ичээгээ бэлдэж эхэлсэн бол хоёр нь ОХУ-ын хилд ойртсон байгаа нь тогтоогджээ

Хөвсгөлийн "Улаан тайга"-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өнгөрсөн намар эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, улмаар энэ оны тавдугаар сард /2022.05.29/ тэднийг байгальд нь тавьсан билээ. 

ВИДЕО:

Бамбаруушуудыг хэрхэн аж төрж байгаа зэргийг камерын бичлэг, байршил тогтоогчоор хянаж байгаа. Тэднийг байгальд нь тавьсны дараа "Гэмшил" нэртэй бамбарууш анх тавьсан газраасаа 2 километр орчмын радиуст буюу тайгын бэл, гол орчимд, харин Номхон бор, Догшин хар хоёр 10 километр орчимд амьдарч байгаа нь хяналт камер, байршил тогтоогчоор ажиглагдаж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл Гэмшил, Номхон бор, Догшин хар гэх гурван бамбарууш байгальдаа хэрхэн амьдарч байгаа талаар Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхээс тодрууллаа. Тэрбээр “Бид бамбаруушуудаа хяналтын камер, байршил тогтоогчоор хянаж байгаа.

Хяналтын камерын дүрснээс харахад манай гурав байгальдаа тун дажгүй дасан зохицож амьдарч байгаа нь ажиглагдсан.

Хэд хоногийн өмнө Номхон бор, Догшин хар хоёр анх тавьсан газраас нэлээд хол буюу ОХУ-ын хилийн наах нь тулж очсон байна гэдгийг байршил тогтоогч зааж байгаа. Тэд том баавгайнуудад хөөгдөөд зугтсан байх. Харин Гэмшил анх тавьсан газрын ойролцоо нэг газартаа тогтуун байгаад байгаа. Үүнээс үзэхэд Гэмшил ичихээр ичээгээ бэлдэж байгаа байх. Бид тун удахгүй тайга руу гарч, хяналтын камераа шалгаж, бамбаруушууддаа амттан хүргэж өгнө” гэлээ.