Банкны зээл олголтын шимтгэлтэй холбоотой маргааныг Улсын дээд шүүх ирэх баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хэлэлцэхээр товложээ.
Иргэн Г.Ариунаа шүүхэд Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь авч байгааг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу шимтгэлд төлсөн мөнгөө буцааж авах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх зээл олгосны шимтгэл суутган авахаар заасан зээлийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг заалтын дагуу шимтгэлд суутган авсан мөнгийг банкнаас буцаан гаргуулахаар шийдвэрлэжээ.
Уг хэргийг Улсын дээд шүүх баасан гарагт хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.