ШУУРХАЙ: Долоон автомашин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн осол гаргасан М-г хилээр гарахыг хоригложээ

ШУУРХАЙ: Долоон автомашин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн осол гаргасан М-г хилээр гарахыг хоригложээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд өнгөрсөн сарын 10 /2022.10.10/-ны өдөр зам тээврийн ноцтой осол гарч, долоон автомашин мөргөлдөж, хоёр хүүхэд гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн үед 29 настай эмэгтэй М гэгч нь машиныг жолоодож явсан гэдгийг албаныхан тогтоосон байдаг. Тэгвэл тус ослыг гаргасан жолооч М-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр М-д хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө