Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүд дэмжив.
Улмаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар томилгооны асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Зэвсэгт хүчний жанжин штабын даргад нэр дэвшигч бригадын генерал Сүнрэвийн Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай.
Боловрсол, мэргэжил:
- 1983-1893 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургуульд суралцан, бүрэн дунд боловсрол эзэмшсэн
- 1993-1997 онд Цэргийн их сургуульд суралцаж, “Артиллерийн команд- тактикийн мэргэжил эзэмшин Цэргийн ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн
- 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид суралцан, “Стратег-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, Цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн
- 2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцаж “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр төгссөн
- Одоо ҮБХИС-ийн докторантурт суралцаж байна
- Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны ахан шатны дамжаа, 2006 онд “Батальоны захирагчийн дамжааг”-г тус тус төгссөн. Мөн 2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа"-г дүүргэсэн. Орос, турк, англи хэлний зохих мэдлэгтэй.
Ажлын туршлага:
- 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч;
- 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захираг;
- 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч;
- 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга;
- 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш;
- 2012-2013 Онд Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн;
- 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга;
- 2020-2021 оны 9 дүгээр сард Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга;
- 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1-р орлогч даргаар томилогдон ажиллаж байна.
- 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн.