Хорих ангид ял эдэлж байсан 64 настай эмэгтэй өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21-р хороо, Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Эл асуудлыг шалгахад, ШШГЕГ-ын харъяа 407-р ангид ял эдэлж байсан иргэн Ц нь тархины цус харвалт оноштойгоор тус хорих ангийн эмнэлэгт 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр ирж, эмчлэгдэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэмээн шалгагдаж байгаа аж. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.