Энэ сарын 28-ны өдөр /2022.10.28/ 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн хоёрдугаар буудлаас хотын төв рүү явах чиглэлд "Нисэх-МУБИС" чиглэлийн автобусанд 8 настай, эрэгтэй "А"-г хичээлд нь явуулахаар автобусанд суулгасан бөгөөд хүү хичээлдээ очилгүй төөрсөн гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Тэгвэл тус хүү өчигдөр орой 18 цагийн орчимд олдсон талаар албаныхан мэдээллээ. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.