Самарт яваад сураггүй алга болсон хоёр иргэн эсэн мэнд олджээ

Самарт яваад сураггүй алга болсон хоёр иргэн эсэн мэнд олджээ

Төв аймгийн Батсүмбэр сумын .... багийн “Бууралын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 84 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 125 км/-т 10 сарын 21-ний өдөр 25 хүн самарт явж байснаас 2 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10 сарын 27-ны өдрийн 14:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Улаанбаатар хотын харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Э /32 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 10 сарын 27-ны өдрийн 14:00 цагт алга болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж тус сумын ..... багийн “Нэмэхийн даваа” гэдэг газар 23:40 цагт очиж холбоонд орсон. Иргэн Б, Э нар нь байрлаж байсан газраа эсэн мэнд очсон гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.