Д.Дорлигжавыг “Тоёоко инн”-ийн эзнийг хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол иржээ

Д.Дорлигжавыг “Тоёоко инн”-ийн эзнийг хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол иржээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэн хохирсон талаар гомдол мэдээлэл хүлээн авах 77877768 тусгай дугаарыг өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхэлсэн билээ. 

Тэгвэл тус дугаарын утсанд 8087 дугаараас “Тоёоко инн” зочид буудлын эзэн, гадаад улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол мэдээлэл ирсэн байна. Ташрамд өгүүлэхэд, Тоёоко инн” зочид буудлын гүйцэтгэх захирлаар Күрода гэх эмэгтэй ажилладаг аж.