"Сүрүга" корпорацийн хэрэгт холбогдсон Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг шүүхээс цагаатгасан гэв

"Сүрүга" корпорацийн хэрэгт холбогдсон Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг шүүхээс цагаатгасан гэв

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсын иргэд хэрхэн дээрэмдсэн талаар мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр энэ үеэр "Сүрүга" корпорацийн хэрэг шүүх дээр хаагдсан талаар дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, "Т.Гочоосүрэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оын долоодугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах "Палас" зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан байдаг. Япон улсын иргэн "Сүрүга" корпорацын гүйцэтгэх захирал Хара Цүнэкигийн орны матрас доор мансууруулах бодисыг байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. Холбогдогч Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарт Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2012 оны есдүгээр сарын 02-ны өдрийн 1093 дугаартай тогтоолоор цагаатгасан байна.

Японы иргэн Хара Цүнэякиг нас барсан гэх мэдээлэл авсан. Манай хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажиллаж байгаа. Т.Гочоосүрэн, И.Тэргэл нар япон улсын иргэнийг гүтгэсний дараа хувиараа бизнес эрхэлж байгааг цагдаагийн байгууллааас шалгаж байна" гэсэн юм.