Гадаадын хөрөнгө оруулагчийг залилсан гэх Ц.Цэдэнд холбогдох хэргийг УДШ хэрэгсэхгүй болгосон гэж Х.Нямбаатар сайд ХУДАЛ мэдээлжээ

Гадаадын хөрөнгө оруулагчийг залилсан гэх Ц.Цэдэнд холбогдох хэргийг УДШ хэрэгсэхгүй болгосон гэж Х.Нямбаатар сайд ХУДАЛ мэдээлжээ

Гадаадын хөрөнгө оруулагчийг залилсан гэх Монгол Улсын иргэн Ц.Цэдэнд холбогдох хэргийг Дээд шүүх хэрэгсэхгүй болгосон талаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Б.Баяраа, С.Дэлгэрдалай, Ц.Цэдэн нар нь BB&T компаниас 22.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах утга бүхий АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн санхүү хариуцсан Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлэн 430 м.кв талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй обьектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авч бусдад барьцаалан шилжүүлж, гадаадын иргэнд их хэмжээний хохирол учруулсан гэх. Энэхүү хэргийг 2015 онд нээсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн №237 тоот шийтгэх тогтоолоор Ц.Цэдэнд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 74 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Яллагдагч Ц.Цэдэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, 2017 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 692 дугаар магадалгаагаар 13 жилийн ялыг есөн жил болгон өөрчилжээ. Улсын дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн №29 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, буруугүйд тооцон шийдвэрлэсэн байна" гэдгийг тодотгосон.

Тэгвэл тус хэргийн талаарх мэдээллийг шүүхийн цахим сайтаас олж үзэхэд Улсын Дээд шүүх тус хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байх аж. Шүүхийн шийдвэрийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тодруулбал, Ц.Цэдэнг залилан, мөнгө угаах гэсэн 2 гэмт хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүх ял шийтгэсэн байна. Харин Дээд шүүх мөнгө угаах гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгосон, залилах гэмт хэрэгт давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 8 жил хорих ялыг хэвээр үлдээсэн байна. Үүнээс үзэхэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайд худал мэдээлэл өгсөн бололтой. Харин тэрбээр эл хэргийг зориуд худал мэдээлэв үү, эсвэл алдаа гаргасан уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.