АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга О-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид давуу байдал олгосон, хахууль авах, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Шалгалтаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын хэлтсийн дарга хэлтсийн дарга О-гийн хамаарал бүхий этгээдийн гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хурааж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн гэх мэдээлэл байна.