СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Аав ээж чинь нас барсан, сургуулиасаа гараад ир" гэсэн худал дуудлага ирсэн гэх хэргийг шалгаж эхэлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Аав ээж чинь нас барсан, сургуулиасаа гараад ир" гэсэн худал дуудлага ирсэн гэх хэргийг шалгаж эхэлжээ

Нийслэлийн Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 5-р ангийн сурагч руу танихгүй дугаараас үл таних этгээд залгаж, "Аав, ээж чинь осолд орж нас барсан байна. Яаралтай ир" гэж худал хэлж, авч явахыг завдсан талаарх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд гарсан. 

Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тавдугаар ангийн сурагч руу залгаж, аав, ээж чинь осолд орж нас барсан байна. Яаралтай ир" гэж хэлсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тухайн хүүхэдтэй холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тайлбар мэдүүлэг авч байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.