Дарханы замын нэг урсгалыг нээхдээ "Иргэдээс уучлалт гуйх"-ыг зарим иргэд шаардаж эхэлжээ

Дарханы замын нэг урсгалыг нээхдээ "Иргэдээс уучлалт гуйх"-ыг зарим иргэд шаардаж эхэлжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 200 гаруй км үргэлжлэх нэг урсгалыг ирэх долоо хоног /2022.11.02/-оос хэтрүүлэхгүй нээнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар мэдэгдсэн.

Харин дөрвөн жил орчим үргэлжилж, олон иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, төрийн зарим албан тушаалтнууд ч авлигын хэрэгт холбогдсон тус замыг нээхдээ, “тууз хайчлахгүй” гэж зарим албан хүмүүс мэдэгдсэн. Тэгвэл зарим иргэдийн зүгээс Дарханы замыг нээхдээ “иргэдээс уучлал гуйж” нээх хэрэгтэй гэсэн байр суурийг олон нийтийн сүлжээнд иргэд илэрхийлж, шаардаж эхэлжээ.