БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: Г.Занданшатар Солонгосын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пёнийг монголд айлчлахыг урьжээ

БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: Г.Занданшатар Солонгосын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пёнийг монголд айлчлахыг урьжээ

Энэ аравдугаар сарын 25-ны өдөр /2022.10.25/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-д тав хоногийн айлчлал хийж буй. Нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан. ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлалын хүрээнд өчигдөр /2022.10.26/ тус улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзаж монголд айлчлахыг урьсан талаар Солонгосын хэвлэл онцолжээ. Тодруулбал, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцохдоо Солонгосын талаас Монголд “Busan 2030” дэлхийн хэмжээний экспод дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьжээ.

Ким Жин Пён хэлэхдээ,Бусан бол Евроази тивийн хоёр дахь том ачих боомт бөгөөд олон улсын арга хэмжээнд оролцож байсан арвин туршлагатай. Манай Солонгосын хотууд дундаас хамгийн хурдацтай хөгжиж байна” гэсэн байна. Харин Г.Занданшатар хариуд нь “Бид таны хүсэлтийг Монголын УИХ-ын түвшинд онцгой анхаарал хандуулан ажиллах болно” гэсэн бөгөөд түүнийг Монголд айлчлахыг албан ёсоор урьжээ.

Эх сурвалж: Mt.co.kr