Өнөөдөр /2022.10.25/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-д тав хоногийн айлчлал хийж буй. Тэгвэл Солонгосын хэвлэлд нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа талаар онцолжээ.
Тодруулбал, өнөөдөр орон нутгийн цагаар 16:00 цагт /Монголын 15:00/ БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар УИХ-ын дэд даргын өрөөнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга зам зэрэг олон асуудлаар санал солилцох юм.
Монголоос нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Эдийн Засгийн хөгжлийн сайд МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Үндэсний статистикийн хорооны дарга тэргүүтэй хүмүүс багтжээ.
Ташрамд дурдахад, 2019 оны тавдугаар сард Дэд дарга Ким Ён Жу-г Солонгос-Монголын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Засгийн газраас Алтан гадас одонгоор шагнаж байжээ.
Эх сурвалж: tvseoul