Мөрийтэй тоглож байгаад баригдсан С.Эрдэнийн хүү Энхтөгс, МУГТ Б.Наранбаатар нарыг шалгаж байгаа нь ҮНЭН

Мөрийтэй тоглож байгаад баригдсан С.Эрдэнийн хүү Энхтөгс, МУГТ Б.Наранбаатар нарыг шалгаж байгаа нь ҮНЭН

Цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд нууц, далд аргаар зохион байгуулагдаж байгаа хуулиар хориглосон мөрийтэй тоглоомуудыг илрүүлэн таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт-2022” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байгаа аж. Тэгвэл нэр бүхий иргэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом зохион байгуулж, бүлэг бөөгнөрөл үүсгэж байсан нь тогтоогджээ.

Тодруулбал, энэ сарын 20-ны /2022.10.20/ өдөр Хан-Уул дүүргийн 18-р хороо “LC tower” байрны ... дугаар давхарт ... дугаар тоот өрөөнд Б.Батмөнх гэгч нь түрээслэн долоон иргэний дунд мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.

Үүнд, Мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдийн дунд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, гавьяат тамирчин Б.Наранбаатар болон иргэн Ж.Энхжаргалан нарын хүмүүс байсан талаар эх сурвалж мэдээллээ. Мөн тус хэргийн газраас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис болон четон, бэлэн мөнгө “Но-Х-ша” нэртэй уусмал, тариур зэргийг хураан авсан гэсэн юм. Тэгвэл иргэн Ж.Энхжаргал тэргүүтээ хүмүүс зарим мэдээллийг үгүйсгээд буй.

Иймд энэ талаар Цагдаагийн байгллууллагаас энэ хэргийг шалгаж байгаа нь үнэн болохыг баталлаа. "Тухайн газраас хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйлийг шинжилгээнд хүргүүлсэн бөгөөд хариу нь гараагүй байгаа" гэсэн байна.