Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын тасгийнхан үс идэх зуршилтай зургаан настай хүүхдийн ходоодонд бөөгнөрсөн үсийг авах мэс засал хийжээ.
Мэс засалд орсон хүүхэд үс идэх зуршилтай бөгөөд дөрвөн жилийн турш идсэн үс хороодонд нь их хэмжээгээр бөөгнөрснөөс үүдэж хүүхэд бөөлжих, ус залгихаас өөр зүйл идэж чадахгүй болсон байжээ. Улмаар Дорнод аймгийн эмнэлэгт хандсан байна. Одоогоор мэс засал амжилттай болж, хүүхэд мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа аж.
Мэс заслыг аймгийн БОЭТ-ийн Мэс заслын тасгийн их эмч Г.Мягмардорж, Х.Сонин, Б.Өнөболд, мэс заслын сувилагч Б.Өлзийхутаг, Мэдээгүйжүүлэгийн эмч С.Дэлгэржаргал, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Отгонтуяа үйлчлэгч Д.Баасанцэрэн нарын баг амжилттай хийжээ.