Дайныг эсэргүүцэн жагссан зарим иргэнийг зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

Дайныг эсэргүүцэн жагссан зарим иргэнийг зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

Орос, Украины нөхцөл байдалтай холбогдуулан амралтын өдөр бүр дайныг эсэргүүцэж "Nodoublestandart" хөдөлгөөнөөс Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна талд тайван жагсаал хийж байгаа билээ. Тэгвэл тус хөдөлгөөнд оролцогч зарим иргэнийг зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ, "Тухайн иргэдийг зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа. Гэхдээ хэдэн удаагийн, ямар зөрчилд холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэх боломжгүй" гэжээ.