Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалын амь нас учир битүүлгээр хохирсон асуудлыг нууц.мн мэдээллийн сайт "ХАСУ ШИВЭРТЭД БОЛСОН ҮХЭЛ" нэвтрүүлгээрээ олон нийтэд хүргэсэн билээ. Нэвтрүүлгийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
ВИДЕО:
Тэгвэл уг нэвтрүүлгийн дараа хэргийг мөрдөн шалгаж буй Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгч, шинжээчид Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд очиж талийгаач Г.Ганжаргал өндрөөс үнэхээр унасан эсэхийг шалгах туршилтыг хийсэн байна. Улмаар туршилтын дүнг үндэслэн цагдаагийн байгууллагаас уг хэргийг хүн амины хэрэг хэмээн шалгахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.