Ц.Анандбазар: Надад холбогдох хэргийг улс төржилтөөс болж хууль хяналтынхан удаашруулсан

Ц.Анандбазар: Надад холбогдох хэргийг улс төржилтөөс болж хууль хяналтынхан удаашруулсан

Нийслэлийн прокуророос УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох ажлын байрны бэлгийн дарамтны гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар бид мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар энэ талаар мэдээлэл дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Их эрт хэрэгсэхгүй болох хэрэг шүү дээ. Хэрэг юу байх вэ энэ бол олон хүний оролцоотой, олон тэрбумын захиалгатай гүтгэлэг байсан. Та бүхэн ч итгэж байсан, монголын ард түмэн ч итгэж байсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэгийн үлгэр боллоо.

Хүн гүтгэнэ гэдэг хамгийн том нүгэл байдаг. Болж өгвөл сэтгүүлчид та бүхэн үнэн мөнд тулгуурлаж, аливаа зүйл бичиж байхгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байна. Би хоёр удаа тайлбар өгсөн.

Цагдаад ч тэр, прокурорт ч тэр хэрэгсэхгүй болох нь тодорхой байсан. Улс төржилтөөс болж хууль хяналтынхан удаашруулсан юм билээ. Хуурамч шатахууныг байхгүй болгож, монголын ард түмний машиныг аварсны үр дүнд над дээр ирсэн хэрэг шүү дээ. Итгэлээ алдаагүй Булганы сонгогчиддоо баярлалаа. Хохирогч гээд нэрлээд байгаа хүн шүүхээс ял авсан. Хоёр жилийн тэнсэн, торгуулийн ял авсан гэж сонссон" гэлээ.