ТОДРУУЛГА: Филиппинд манай дипломат төлөөлөгчийн газар байхгүй тул осолдсон онгоцонд зорчиж явсан Монгол иргэдийн талаар мэдээлэлгүй байна

ТОДРУУЛГА: Филиппинд манай дипломат төлөөлөгчийн газар байхгүй тул осолдсон онгоцонд зорчиж явсан Монгол иргэдийн талаар мэдээлэлгүй байна

Өчигдөр /2022.10.24/ БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас Филиппиний Себу нисэх онгоцны буудал руу хөөрсөн KE631 нислэгийн дугаартай Air Airbus A330 онгоц Себу нисэх онгоцны буудалд газардах үедээ хөөрөх зурвасыг давж осолдсон ноцтой хэрэг гарсан.

Тодруулбал, тус онгоцонд нийт 173 хүний бүрэлдэхүүнтэй зорчиж явсан бөгөөд Монгол хоёр иргэн зорчиж явсан талаар бид өмнө мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тус хоёр монгол иргэний биеийн байдал болоод ямар туслалцаа үзүүлж байгаа талаар холбогдох албанаас тодруулахад, “Филиппинд манай улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй тул осолдсон онгоцонд зорчиж явсан монгол иргэдийн талаар мэдээлэлгүй байна. Бид тус улсын талтай холбогдохоор хүсэлт явуулсан байгаа. Удахгүй мэдээлэл авна” гэв.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө