Холимог тулааны тамирчин З.Шинэчагтагыг цэнгээний газарт бусадтай муудалцаж, зодолдсон гэх хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар З.Шинэчагтага нь дээрх зодооны үеэр бусдын эд зүйлийг буюу гар утсыг эвдэж гэмтээсэн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээр мөн шалгагдаж байгаа юм байна.