СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хувийн таарамжгүй харилцаанаас болж амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хувийн таарамжгүй харилцаанаас болж амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ

Архидан согтуурсан үедээ хүний аминд хүрч, хэргийн газраас зугтаас этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, аравдугаар сарын 23-нд цагдаагийн байгууллагын шуурхай утсанд “3эвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн ар талд эрэгтэй хүний нүүрэнд цус болсон байдалтай нас барсан байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход 56 настай эрэгтэй гадны нөлөөтэй нас барсан байдалтай байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд талийгаач Б-г Ховд аймгийн харьяат 23 настай, эрэгтэй Е нь хувийн таарамжгүй харилцаанаас болж, зодож амийг нь хөнөөсөн байжээ. Цагдаагийн албан хаагчид Е-г шуурхай эрэн сурвалжилж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулжээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.