"No War" хөдөлгөөнөөс энэ сарын 7-ны өдөр /2022.10.07/ Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны үүдэнд ОХУ-ын элчин сайд И.К.Азизовыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөж, албадан гаргах шаардлагыг Засгийн газар, ГХЯ-нд хүргүүлэхээр болж байгаагаа мэдэгдэж жагссан билээ.
Тэгвэл тус жагсаалд оролцсон "No War" хөдөлгөөний Э.Одбаяр, Д.Сосорбарам, М.Тулгат нарын хүмүүст Оросын өмч самбарт халдсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна. Мөн тус хөдөлгөөний Б.Цацралыг гэрчээр дуудан төөрөгдүүлж өмгөөлөгчгүй мэдүүлэг авахаар эрүүдэн шүүлт явуулсан талаар "No War" хөдөлгөөнийхөн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Б.Цацралыг гэрчээр дуудан төөрөгдүүлж өмгөөлөгчгүй мэдүүлэг авахаар эрүүдэн шүүлт явууллаа. Б.Цацрал, Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн нар Азизовыг хөөж зөвшөөрөлгүй жагссан, Э.Одбаяр, Д.Сосорбарам, М.Тулгат нар оросын өмч самбарт халдсан хэмээн тус тус хэрэг үүсгэжээ. #PoliceReform pic.twitter.com/0cjpGv6dpA
— ?#NoWar (@NoWarMN) October 24, 2022