ТОДРУУЛГА: Туркт эмчилгээ хийлгэхээр явж байсан монгол иргэн онгоцонд нас барсан

2022-10-25 11:21

ТОДРУУЛГА: Туркт эмчилгээ хийлгэхээр явж байсан монгол иргэн онгоцонд нас барсан

Энэ сарын 20-ны өдөр /2022.10.20/ Улаанбаатар-Истанбул чиглэлийн ОМ-161 аяллын дугаартай онгоцоор зорчиж явсан 62 настай эрэгтэй "Э" онгоцонд нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагийн албаны эх сурвалжаас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03:30 цагт "Истанбул-Чингис хаан олон улсын нисэх буудал чиглэлийн аяллын онгоцоор нас барсан хүн хүргэгдэж ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсээс шалгахад 62 настай, эрэгтэй “Э” нь энэ сарын 20-ны өдөр БНТУ-д эмчилгээ хийлгэх зорилгоор Монгол Улсаас хөөрч нислэгийн үед нас барсан хэргийг тус цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.

2022-10-25 10:16

Улаанбаатар-Истанбул чиглэлийн онгоцонд зорчиж явсан иргэн нас баржээ

Энэ сарын 20-ны өдөр /2022.10.20/ Улаанбаатар-Истанбул чиглэлийн ОМ-161 аяллын дугаартай онгоцоор зорчиж явсан 62 настай эрэгтэй "Э" онгоцонд нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн үед онгоц Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул сумын дөрөвдүгээр багийн нутагт зорчиж байсан гэх бөгөөд талийгаачийн шарилыг 24-ний өдрийн 03:30 минутад Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор авч иржээ. Тус онгоц нь МИАТ компанийх байж болзошгүй байна.