Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю таурын урд замд “зам тээврийн осол гарч, улмаар нэг иргэн нас барсан талаар бид мэдээлсэн.
Албаны хүмүүс өчигдөр /2022.10.24/ "Ослын улмаас нас барсан иргэнийг хэн болох нь тодорхойгүй, 40 орчим настай, эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон" гэх мэдээллийг өгч байсан юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас хохирогчийг хэн болохыг нь олж тогтоосон талаар эх сурвалж мэдээллээ.
Ослын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирогч ямар шалтгаанаар нас барсан зэргийг нарийн тогтоохоор ШШҮХ-д шинжилгээ хийж байгаа аж.