Баянгол дүүрэг 25 дугаар эмийн сангийн ойролцоох зам дээр зам тээврийн осол гарч, нэг иргэн амь насаа алджээ.
Тус ослыг цагдаагийн байгууллагын автомашин гаргасан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тэгвэл тус ослын талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Зам тээврий осол гарч ослын улмаас нэг иргэн нас барсан. Харин тус ослыг цагдаагийн байгууллагын автомашин гаргасан гэдэг мэдээлэл нь ташаа. Ослын талаар удахгүй мэдээлэл өгнө" гэлээ. Ташрамд өгүүлэхэд, ослын газрыг зургийг авсан иргэн ослын газрын хамгаалалт авахаар ирсэн цагдаагийн автомашиныг хараад осол гаргасан гэх мэдээлэл оруулсан бололтой. Ослын талаарх албаны мэдээллийг бид удахгүй хүргэх болно.