Монголд ирээд удаагүй байсан ОХУ-ын иргэн Д нь өнгөрсөн сарын 25-ны өдөр /2022.09.25/ манай улсын иргэн Г-тэй маргалдаж, улмаар түүний толгой руу алхаар цохиж хүнд гэмтэл учруулж, улмаар хохирогч хэрэг гарснаас хойш тав хоногийн дараа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яамнаас тус хэрэгт холбогдоод буй ОХУ-ын иргэн Д-д хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
