Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт ярина

Д.Тогтохсүрэн: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт ярина

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2022.10.24/ боллоо. Энэ талаар МАН-ы бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн юм.  

Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. Засгийн газар шийдвэрлээд явах боломжтой асуудал. Мөн Боловсролын ерөнхий хуулийн концевцийн олон жижиг ажлын хэсгүүдийг татан буулгаж, нэг ажлын хэсгийг байгуулж, түргэвчлэх шаардлагатай гэж үзсэн" гэсэн юм.

Харин тэрээр УИХ-ын дэд даргын талаар асуусан сэтгүүлчийн асуултад, “УИХ-ын даргын томилгоотой  холбоотой асуудлыг дараагийн бүлгийн хуралдаанаар ярих болов уу, Намын удирдах зөвлөлөөс шийдвэр гарсны дараа шийдвэрлэнэ. Мөн УИХ-ын дарга гадаад томилолтой байгаа учир дараагийн бүлгийн хуралдаанаар дэд даргын томилгоог ярина” гэлээ.