Олон тооны мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Олон тооны мал хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын Хонгилын бууц гэх газраас “Хоёр тооны сарлагийн үхэр хулгайд алдагдсан” мөн 21 цагийн орчимд Богт сумын Цэлгэр гэх газраас “Нэг тооны үхэр хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна. 

Дуудлага, мэдээллийн дагуу Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж дээрх хэргүүдийг “Д” болон “Б”, “Ё” нар үйлдсэнийг илрүүлжээ. Гэмт этгээдүүдийг малын түүхий эдийг худалдан борлуулахаар зөөвөрлөж байхад нь саатуулж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар албаныхан мэдээллээ.