ВИДЕО: Крымын гүүрэн дээр гарсан дэлбэрэлтийг Украины дайныг хурцатгах зорилгоор Оросын талаас хийсэн гэж үзэж байгаа гэв

ВИДЕО: Крымын гүүрэн дээр гарсан дэлбэрэлтийг Украины дайныг хурцатгах зорилгоор Оросын талаас хийсэн гэж үзэж байгаа гэв

Оросыг Крымтэй холбосон автозам, төмөр замын гүүрэн дээр өнгөрсөн бямба гараг /2022.10.08/-т болсон дэлбэрэлттэй холбогдуулан найман хүнийг саатуулсан гэж ОХУ-ын тал мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл тус гүүр дэлбэрснээс хойш долоо хоног шахуу өнгөрсөн хэдий ч Орос, Украины эрх баригчид дэлбэрэлт яг юунаас болж гарсан талаар өөр хоорондоо зөрчилдсөөр байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн ахлах зөвлөх Михайло Подоляк хэлэхдээ, Оросын зэвсэгт хүчин Украины дайныг хурцатгах дүр эсгэх гэж энэ халдлагыг төлөвлөсөн гэж үзэж байгаа гэжээ. Мөн дэлбэрэлт болсны дараахан Украины мэргэжилтнүүд өөрсдийн пуужин гүүрийг онилсон гэсэн мэдээллийг нэн даруй үгүйсгэж, Украинд зэвсэг нийлүүлдэг АНУ болон бусад улсууд ийм холыг туулах пуужинг өгөхөөс татгалзсан талаар мэдээлжээ.

Эх сурвалж: npr

ВИДЕО: