"Крымын гүүрэн дээр болсон дэлбэрэлттэй холбогдуулж, найман хүнийг баривчилсан" гэж Оросын тал мэдэгджээ

"Крымын гүүрэн дээр болсон дэлбэрэлттэй холбогдуулж, найман хүнийг баривчилсан" гэж Оросын тал мэдэгджээ

Оросыг Крымтэй холбосон автозам, төмөр замын гүүрэн дээр өнгөрсөн бямба гараг /2022.10.08/-т болсон дэлбэрэлттэй холбогдуулан найман хүнийг саатуулсан гэж ОХУ-ын тал мэдэгджээ. Баривчлагдсан хүмүүсийн тав нь Орос, бусад нь Украин, Армен улсын иргэд байсан гэж ОХУ-ын аюулгүй байдлын албанаас мэдэгджээ.

Учир нь тус дэлбэрэлтийн ард Украины аюулгүй байдлын алба байгаа гэж буруутгаж байгаа юм. Харин Оросын Ерөнхийлөгч В.Путин үүнийг "терроризмын үйлдэл" гэж нэрлээд Украины тусгай алба Оросын иргэний дэд бүтцийн нэн чухал хэсгийг устгахыг зорьсон гэж мэдэгдсэн юм. Улмаар Оросын арми өнгөрөгч даваа гараг /2022.10.10/-т Украин даяар хариу цохилт өгч, тэр дундаа Киевийн төв хэсэгт пуужингийн цохилт өгч 19 хүн амь үрэгдээд байгаа юм.

Эх сурвалж: BBC